Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд олон талт арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. "Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе" уриан дор аймгийн жирэмсэн эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чиглэлээр сайн туршлага судлах, харилцан суралцах ажлаар Орхон аймгийн БОЭТ-ийн эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний онцлогтой танилцаж туршлага судаллаа. - "Мөнхийн гэгээ ӨЭМТ-ийн жирэмсэн эх, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээтэй танилцлаа. -"Эрдэнэт медикал" эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, үйлчилгээний соёлын онцлогоос туршлага судаллаа.