ЭХ БАРИГЧ НАР ДАРХАН ХОТОД БОЛСОН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

- Өвөрхангай аймгийн эх баригчид Дархан -Уул аймаг дахь АШУҮИС-д зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн онлайн хуралд амжилттай оролцлоо. Хуралд Монгол улс, Турк улсын эх баригчид эх барих, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чиглэлээр эрдэм шинжилгээний илтгэл танилцуулан, оролцогч эх баригчид олон улсын сертификат гардан авлаа.

- Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн багц цагийн эмнэлзүйн сургаалтанд 17 эх баригч хамрагдан, эх барихын яаралтай тусламж, жирэмсний үеийн манас таталтын урьдал, манас таталтын үеийн тусламж үйлчилгээ, эх барихын цус алдалт, цус алдалтын үеийн тусламж үйлчилгээ, төрөх үеийн мөр тээглэх, хүй унжих үед үзүүлэх тусламж зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.