ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоотой хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

Энэхүү сургалт нь Монгол улсын лабораторийн чанарын гадаад хяналт, үнэлгээний түүх, чиг хандлага

-Бөөрний эмгэгийн оношилгоо, эмчилгээний ерөнхий зарчим

-Шээсний ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүд, шинжилгээний арга, аргачлал, эмнэлзүйн ач холбогдол

- Антибиотикийн зохистой хэрэглээ

- Лабораторийн яаралтай шинжилгээний хэрэглээ, ач холбогдол

-Цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтүүд, эмнэлзүйн ач холбогдол гэсэн сэдвийн хүрээнд явагдах юм.

Сургалтад БОЭТ, СЭМТ, ӨЭМТ, ХХНЭ-ийн 80 гаруй эмч, лабораторийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.