МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ТЭРБУМ  МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД  2023.05.13-НЫ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО

Дэлхийн  хөгжил хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр байгаль  орчин хүний  шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг.

Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40%-ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, ХҮН БҮР МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.