“УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЖ БАЙНА

2023 ОНЫ 5 САРЫН 29-НЫ ӨДРӨӨС ОРОН ДАЯАР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ улс орон даяар ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Арвайхээр сумын 3-р цэцэрлэгт Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын нээлтийн арга хэмжээ боллоо.

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн 10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ өөрт ойр байрлах өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакциндаа идэвхтэй хамруулаарай.