ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 16.00 цагт улс, орон даяар зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, ард иргэд зарласан газар дохиогоор цуглаж, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, Өвөрхангай аймгийн бүх сумдын төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм