Жил бүрийн 6 сарын 14-нд дэлхийн донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан 2023 оныг "Тогтмол хугацаандаа цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе" уриан дор Л. Аюуш баатрын нэрэмжит талбайд аймгийнхаа сайн дурын доноруудыг алдаршуулан, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн, доноруудын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн идэвхжүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд 3 донор "Хүрэл донор"-ын болзол хангасан байна.