Олон улсын Action Mongolia байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төв орон нутагт анх удаа захын хараа шалгах "Humphrey" багажтай боллоо. Энэхүү багаж нь: Нүдний даралт ихсэх өвчнийг эрт оношлох, эмчилгээний тактик боловсруулах болон эргэшгүй сохролд хүрэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй багаж юм. Мөн Францын нүдний эмч доктор Shantal Novel тус багажийг ашиглах заавар зөвлөмж өгөхөөс гадна БОЭТ-тэй цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү багаж орж ирснээр манай аймгаас гадна бүсийн Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн хувьд дэмжлэг болж орон нутагтаа оношилгоо эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм.