Эрүүл мэндийн газраас Эх хүүхэд нөхөн үржихүйн насны хүн амын явуулын амбулаторийн үзлэгийг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч, сонгосон сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2023 оны 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. 2023 оны 7-р сарын 03-ны өдөр Хайрхандулаан сумын Дэрстэй багт эх барих, хүүхэд, дотор, эхо, эрэгтэйчүүд-мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, артерийн гипертензи, чихрийн шижин, хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоо шинжилгээнд иргэдийг хамруулж, зөвлөгөө мэдээллээр өгч, үйлчлүүлэгчдээс явуулын тусламж үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа