Бүгд Найрамдах Солонгос улсын Kёнги аймгийн Кванжу хотын Чамчуван эмнэлгийн Захирал Вонг Жунг Хуа, Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн захирал Г.Дашжанцан нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн анагаах ухааны ололт, дэвшилд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтран ажиллах юм.