Японы Жайка Олон улсын байгууллага нь 2013 оноос эхлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран Эсэн мэнд амаржихуй төслийг хэрэгжүүлж эхлэн төслийн хүрээнд Ургийн зүрхний бичлэгийн аппарат нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг хэрэгжүүлж ирсэн ба одоогийн байдлаар 6 эмч, мэргэжилтнийг чадавхжуулаад байна. Тус Олон улсын байгууллагаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 07 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд тоног төхөөрөмжийн ашиглалтад үнэлгээ хийж, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллалаа.