“ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭХЧҮҮД, НЯЛХ БАГА НАСНЫ  ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ” СЭДЭВТ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нялх, бага насны хүүхдийн хооллолт”-ын сургалтад сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нар Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, эх баригч, нярайн сувилагч, нийгмийн ажилтнуудад жирэмсэн, хөхүүл эхчүүд, нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.