"Олон нийтэд түшиглэсэн нялах бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө" төвийн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 18 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Эмч, мэргэжилтнүүдийн жирэмсэн, хөхүүл эхчүүд, нялх бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдлэгийг сайжруулан, зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүллээ.