Жил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриа дор тэмдэглэж байна.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн "Олон нийтэд түшиглэсэн нялх бага насны хүүхдийн хооллолт"-ын зөвлөгөө өгөгчөөр бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр бүр "Жирэмсний зөвлөгөө өгөх кабинет"-аар үйлчлүүлж байгаа эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.