БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ЭМТ-ийн ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төв стандартын шаардлага хангасан 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. Тус эмнэлгийн барилгын зураг төслийг “КРИЕТИВ МОНГОЛИА” ХХК гаргасан бөгөөд “БАКО КОНСТРАКШН” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулж нээлтийн ёслолыг энэ сарын 4-нд хийлээ.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМГ-ын дарга Д. Шивааннүрдэв, болон орон нутгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагынхан оролцов.