ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХОЁР ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газраас Эрүүл Мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбогдуулан сумын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.

Эрүүл Мэндийн салбарын санхүүжилтийн гол зорилго нь бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг дээшлүүлэх, иргэдийн санхүүгийн хамгаалалтыг бий болгох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн гүйцэтгэлд суурилсан санхүүгийн тогтолцоо юм.

Эрүүл Мэндийн Даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн тогтолцоог Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн салбар дэмжин хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.