Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай эмнэлгийн бус орчин нөхцөлд бие даан анхан шатны тусламж үзүүлэх эмнэлзүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, гэмтэгсдийг аврах баг бэлтгэх зорилгоор 2 өдрийн сургалт зохион байгуулж байна. Сургалтад БОЭТ, сум, өрхийн ЭМТ-үүдийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.