Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)—ын төлөөлөгчид аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтын үеэр ЭМГ-аас “Эрүүл мэндийн салбарын сургалт, хөгжил, нийгмийн баталгаа, эх барих эмэгтэйчүүд хүүхдийн тусламж үйлчилгээ”-ний талаар ажлын хэсгийнхэнд товч танилцууллаа. Мөн Японы олон улсын хамтын байгууллага (ЖАЙКА)-ын эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн мэргэжилтэн Икэмото Мэгүми “Японы сувилагч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын нөхцөл байдал”-ын талаар танилцууллаа.