СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН БАГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАА

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран шинэ илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын хавьтлын хяналтыг сайжруулах, далд халдварыг илрүүлэх зорилгоор Сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн баг 2023 оны 09-р сарын 02-03-ний өдрүүдэд ажиллаж 7 сумын ойрын хавьтлын 79 иргэнийг рентген шинжилгээ болон сорьцийн шинжилгээнд хамрууллаа