УЛСЫН II ТӨВ ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ УЛАМСАЙХАН

Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх Эрүүл мэндийн сайдын А/256 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын II төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмч Уламсайхан Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдэд "Яаралтай тусламжийн сургалт" зохион байгуулж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүллээ.