“ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАРЫН СТАНДАРТЫН ТУРШЛАГА СУДЛАХ

“ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАРЫН СТАНДАРТЫН ТУРШЛАГА СУДЛАХ" УУЛЗАЛТ, УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Өвөрхангай аймгийн засаг дарга, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл, сэргэлт” Улсын зөвлөгөөн, чадавхжуулах сургалт, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү зөвлөгөөн , сургалтад Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, сувилагч нарын төлөөлөл 200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Улсдаа анх удаа ISO 9001:2015 Олон улсын чанарын стандарт хангасан Улсын тэргүүний “Уян сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн тусламж үйлчилгээний туршлага судлах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.