Өвөрхангай аймгийн ЗДТГ, ЭМЯ-тай хамтран “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн 2023"-ийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Арвайхээр сумын ЕБС-ийн 6 сургуулийн 20 багийн 160 сурагч, оролцлоо. “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн нь сурагчдын амны хөндийн эрүүл ахуйг дээшлүүлэх, шүдээ угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм. Хамтран зохион байгуулагчид: ✅Эрүүл мэндийн яам ✅Өвөрхангай аймгийн ЗДТГ ✅АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль ✅Монголын Шүдний Ерөнхий эмч нарын Талст холбоо ✅Эрүүл мэндийн газар ✅Боловсрол шинжлэх ухааны газар ✅Бүсийн оношилгоо эмчилгээний төв ✅"Гантиг" шүдний эмнэлэг ✅"Цахиур" шүдний эмнэлэг ✅"Гартаам дент" шүдний эмнэлэг ✅Тайваний Шүдний Холбоо Хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье. Оролцсон 160 хүүхэд, 40 багш нар үе тэнгийн болон сургагч багш нар болж, цаашид аймаг даяараа "Шүдний Элч"-ээр ажиллан, үе тэнгийнхэндээ хичээл заах юм. Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцогч 160 хүүхдүүдэд гарын бэлэг бэлэглэсэн Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн танд оролцогч хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.