Хархорины нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн чуулган” онол практикийн бага хурал 3 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Онол практикийн хурал нь:

Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг оюуны хөгжлийг дэмжих, байнга суралцагч байх

Ач холбогдол бүхий судалгааны үр дүн, дүгнэлт, саналыг нэвтрүүлэн ажиллах

Мэргэжилтэн бүр судлаач байх зорилгоор зохион байгуулагддаг.

Тус онол практикийн бага хуралд 5 багийн 20 судлаачдын бүтээл хэлэлцэгдэж шилдгүүдээ тодрууллаа.