2023 ОНООС ЭХЛЭН ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭЖ ЭХЛЭЭД БАЙНА

Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн бодлогоор их эмч Ц.Мөнхбат , Э.Баасансүрэн нарыг гэмтлийн нарийн мэргэжлийн их эмчээр сургаж орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2023онд 4298 иргэн гэмтлийн амбулаториор, 150 иргэн хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 60 гаруй иргэнд гэмтлийн мэс засал хийгдсэн.

Улсын Их Хурлын гишүүдийн дэмжлэгээр 120сая төгрөгний C-arm рентген аппарат, байгууллагын хөрөнгөөр гэмтлийн мэс заслын түгжээт хадаасны ком, шагайн ялтасны ком, ялтас шураг авагч ком, цахилгаан хөрөө, цахилгаан дрилл багажтай болсноор

Шилбэний хугарлыг түгжээт хадаасаар бэхлэх

Шагайн гадна хавчаарын хугарлыг ялтас шургаар бэхлэх

Шуу ясны хугарлыг ган шөргөөр бэхлэх

Зөөлөн эдийн дутмагшилтай шархыг зөөлөн эдийн унжлага үүсгэж нөхөх

Түгжээт хадаас, ялтас шураг авах мэс засал

Ахиллын шандас шөрмөс залгах мэс заслыг орон нутагт хийж иргэдэд гэмтлийн тусламж үйлчилгээг чирэгдэл хүндрэлгүй үзүүлж байна.