ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТУСЛАХ СУВИЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь 2022 оноос үе шаттайгаар туслах сувилагч бэлтгэж, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

2022 онд 3 туслах сувилагч бэлтгэж, сурах бололцоо нөхцөлийг ханган байгууллагын 100%-ийн тэтгэлэгтэй сургаж ажлын байраар ханган ажилласан.

2023 онд Хархорин сумаас 20, хужирт сумаас 2, Арвайхээр сумаас 2 үйлчилгээний ажилтан суралцаж байна.

Тус сургалт нь "Энэрэл анагаах ухааны дээд сургууль"-тай хамтран 1 жилийн хугацаатай цахим болон танхимын хэлбэрээр явагддаг.

Энэхүү сургалтад хамрагдаж төгссөнөөр "Сувилахуйн сургууль-"ийн 2-р курсээс суралцан, сувилагч мэргэжлийг эзэмших боломжтой.

Монгол улс болоод дэлхий дахинаа сувилагч мэргэжилтний хомсдол үүсээд байгаа энэ үед энэхүү сургалт нь чухал ач холбогдолтой юм.

Монгол улсын Засгийн газраас энэхүү мэргэжилд онцгой анхааран төлбөрийн тэтгэлэг, туслах сувилагчийн цалинг өсгөж, бодлогоор дэмжиж буйд талархаж байна.