“ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭХЧҮҮД, НЯЛХ БАГА НАСНЫ  ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ” СЭДЭВТ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ БАЯН-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Олон нийтэд түшиглэсэн “Нялх, бага насны хүүхдийн хооллолт”-ын сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нар Баян-Өндөр, Өлзийт, Бүрд, Есөнзүйл, Сант сумдын эрүүл мэндийн төвүүдийн эмч, эх баригч, багийн эмч, нийгмийн ажилтнуудыг хамруулан сургалтыг зохион байгуулж байна.