ГУЧИН-УС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Гучин-Ус сумын эрүүл мэндийн төв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт шаардлагад нийцсэн шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Шинэ байр ашиглалтад орсноор сумын 2160 хүн ам болон тойргийн сумдын иргэд, малчид ая тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Гучин-Ус суманд 1936 онд анхны хүний бага эмчийн салбартай болж, 1953 онд хүн эмнэлгийн анхны барилга ашиглалтад орж байсан бөгөөд 2006 онд "Эрүүл мэндийн салбар-2" төслийн хүрээнд эмнэлгийн шинэ байртай болж байсан түүхтэй.