САНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Сант сумын 15 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус эмнэлгийн барилга ашиглалтад орсноор төрөхийн өмнөх, дараах үйлчилгээ зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч иргэд тав тухтай, аюулгүй орчинд үйлчлүүлэх боломж нэмэгдэж байна. Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр "Сод-Ээл" ХХК хийж гүйцэтгэсэн юм.