Монгол улсын мэдээгүйжүүлгийн нийгэмлэг, мэс заслын эмч нарийн баг Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Монгол улсын Мэдээгүйжүүлгийн нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ын багш, Монгол улсын төрийн шагналт, Phd С.Ганболд, АШУҮИС-ын багш, Монгол улсын төрийн шагналт, гавьяат эмч С.Эрдэнэ, Мэдээгүйжүүлгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Л.Өнөрзаяа, ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Л.Лхагвасүрэн, ХСҮТ-ийн мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн эрхлэгч Н.Хүрэл-Очир, Интермед эмнэлгийн мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Н.Батгомбо, УК 3-р төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн мэдээгүйжүүлгийн эмч О.Ундармаа, Монгол-Япон эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Номинэрдэнэ, Алтанзул нар хүрэлцэн ирж, зохиомол амьсгалын аппаратын тухай ойлголт, түүний модуль, ажиллах зарчим, өвчтөнийг зохиомол амьсгалын аппаратад авах заалт, өвчтөний хяналт, асаргаа, үйлчилгээ, интубаци тавих арга зэрэг сэдвүүдэээр ажлын байрны онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.

АШУИС-ын багш, Монгол улсын төрийн шагналт, гавьяат эмч С.Эрдэнэ дурангийн мэс заслын арга техник, мэдээгүйжүүлгийн хүндрэлийн талаар ажлын байрны сургалт зохион байгууллаа.

ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Л.Лхагвасүрэн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, мэдээгүйжүүлгийн эмч, эх баригч, сувилагч нарт зөвлөн туслах үйлчилгээ, ажлын байрны сургалт зохион явууллаа.

Нийт Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр цөсний чулуу авах дурангийн мэс засал, кесар мэс заслууд хийгдлээ.

Харилцан хамтын ажиллагаа үр өгөөжтэй, урт удаан тогтвортой байх болтугай.