ЯПОН УЛСЫН ХОККАЙПО МУЖИЙН ОТАРУ ХОТЫН “СУГАТА” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь "Сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр "Япон улсын хоккайпо мужийн отару хотын “Сугата” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус хамтын ажиллагааны хүрээнд үений бэртэл гэмтэл, мэдрэлийн эмгэг, тархины харвалтын үеийн сэргээн засал, хөдөлгөөн заслаар эмчлэх шаардлагатай хүмүүсийг сонгон авч 15 удаагийн цахим сургалтаар 50 хүнд хөдөлгөөн засал, эмчилгээний зөвлөгөө өгч ажилласан байна.