Хархорин сумын хөдөөгийн 5 багт их эмч нарыг томилон ажиллуулж эхэллээ

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна Хархорин сумын алслагдсан хөдөөгийн 5-н багийн ард иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээнд онцгой анхаарч олон шинэчлэлүүдийг хийсэн билээ. Хөдөөгийн 5-н багт их эмч томилогдон багийн бага эмчийн хамтаар ажилласнаар идэвхтэй эргэлт, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, халдварын бус өвчний хяналт, жирэмсэн, төрсний дараах хяналт, хүүхэд, нярайн хяналт, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хяналт зэрэг өрхийн эрүүл мэндэд чиглэсэн олон тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүртээмжтэй үзүүлэх боломж нээгдэх юм.