Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагуудын албан хаагчдын спортын VI бага наадам энэ сарын 18, 19-ны өдрүүдэд боллоо.

Уг наадмыг улс тунхагласны баярыг угтан Өвөрхангай аймгийн Зүүний хүчний холбооноос санаачлан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулагдлаа.

Энэ жилийн наадамд 39 байгууллагын 410 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нэгдсэн дүнгээр Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг 2 дугаар байрт орлоо.

Ширээний теннисний эрэгтэй төрөлд -Алт /1-р байр/

Ширээний теннисний эмэгтэй төрөлд- 5-р байр

Дартсын эрэгтэй төрөлд 4-р байр

Дартсын эмэгтэй төрөлд -Мөнгө /2-р байр/

Гар бөмбөгийн эмэгтэй баг - Хүрэл/3-р байр/

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг- 8-р байр тус тус эзэллээ.