“ЭЛБЭРЭЛ МЕД ГЭР БҮЛИЙН ЭМНЭЛЭГ” ШИНЭЭР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Энэ сарын 17-нд “Элбэрэл мед гэр бүлийн эмнэлэг”-ийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус эмнэлэг нь эмэгтэйчүүдийн өвчлөл, өсвөр үеийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, ДОХ/БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Энэхүү эмнэлэг үүд хаалгаа нээснээр хүн амын эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах юм.