ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН НЭГДСЭН ТАСГИЙН ХАМТ ОЛОН ХӨЛИЙН СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОЛЦООТОЙ БОЛЛОО

Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын нэгдсэн тасгийн хамт олон хөлийн судас өргөсөх өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслыг хийх бололцоотой боллоо.

Хөлийн судас өргөсөх өвчин гэж юу вэ?

Хөлийн вений судсаар цус урсахдаа зөвхөн нэг чигт буюу хөлийн хуруунаас зүрх рүү чиглэн урсдаг. Харин цусны урсгал буцаж урсахаас сэргийлж судасны хавхалга ажиллаж байдаг. Зарим шалтгааны улмаас хавхалгын ачаалал ихсэж, венийн судсанд сөрөх урсгал үүссэнээр хөлийн судасны эзлэхүүн ихсэж өргөсөх, уртсах, тахир муруй болж арьсан дээр тодорч харагддаг. Мөн удаан зогсох, явах үед судас дагаж өвдөх, чинэрэх, хавагнах бөгөөд өвчний хожуу шатанд арьс нөсөөжин үрэвсэж, эдгэрэхгүй шарх үүсдэг.

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл.

Удаан зогсоо болон суугаа амьдралын хэв маяг

Хөлөө ачиж суух

Гүний хураагуур судасны бүлэн

Хөдөлгөөний дутагдал

Жирэмслэлт

Таргалалт

Удамшил

Даавар

Гэмтэл

Бусад