НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 90 жилийн ой тохиож байна. Анх 1933 онд “Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар” буюу орос хэлээр САНБАК гэж товчлон нэрлэгддэг алба байгуулагдаж эхэлсэн нь одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв юм.

НЭМҮТ-ийн түүхэнд шинжлэх ухаан боловсролын докторын зэрэг хамгаалсан 90 гаруй эрдэмтэн судлаач ажиллан, эрдэм судлалын ажилд хувь нэмрээ оруулж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 10 гаруй төрөн гарсан байна. Ойг угтаж энэ сарын 7-нд “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд эрдэм шинжилгээний хурал боллоо.

Тус эрдэм шинжилгээний хурал нь “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ НЬ” сэдвийн хүрээнд 70 гаруй илтгэлээс шалгарч үлдсэн шилдэг 13 илтгэгч нарын дунд өрнөлөө.

Тус илтгэлд Аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн хэлтсийн мэргэжилтэн Б. Оюунчимэг “Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж, ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдын ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг үнэлэх нь” илтгэлээр

НЭМХ-ийн мэргэжилтэн М.Ганцэцэг “Арвайхээр сумын ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээ ба донтолтыг судлах нь” илтгэлээр амжилттай оролцлоо. Мэргэжилтнүүддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье