“ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ  ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, БОЭТ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо хамтран “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалт танхим болон цахим хэлбэрээр Аймгийн эрүүл мэндийн салбарын 380 гаруй албан хаагчид хамрагдаж байна.