ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХЭВЛИЙН ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ДУРАНГИЙН АППАРАТ НИЙЛҮҮЛЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамны 343 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Герман улсад үйлдвэрлэгдсэн RZ Medizintechnik брэндийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ.

Тус эмнэлэг нь 2022, 2023 онуудад хэвлийн дурангийн мэс заслын мэргэжлийн эмч, сувилагчийг бэлтгэж, орон нутагтаа дурангийн мэс заслыг хийх нөхцөл боломжоор хангасан билээ.

Аюулгүй, орчин үеийн дэвшилтэт технологийн мэс заслын тусламж үйлчилгээ орон нутагт үзүүлэх боломжоор хангаж, иргэдийн чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүй тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, бодлогоор дэмжиж буй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЭМЯ -ний хамт олонд талархал илэрхийлье.

Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн М.Лхагвасүрэн эрхлэгчтэй Мэс заслын тасгийн хамт олонд ажлын амжилт хүсье.