ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АРИУТГАЛЫН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА

Эрүүл мэндийн яамны 263 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ариутгалын тасагт иж бүрэн ариутгалын тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ.

2022-2024 онуудад мэс заслын тусламж үйлчилгээний төрөл, мэс заслын тоо, эмчилгээ үйлчилгээний төрөл нэмэгдэж байгаа энэ үед орчин үеийн стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэл буурч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжрах боломж бүрдлээ.

2023 онд ДЭМБ, ЭМЯ, Монголын мэс засалч эмч нарын холбооны хамтарсан “Мэс заслын аюулгүй байдлыг сайжруулах нь” төслөөр эмч мэргэжилтнийг ажлын байранд сургах, ариутгалын үйл ажиллагааг сайжруулах ажлууд амжилттай хэрэгжсэн.

Орон нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чирэгдэлгүй авах нөхцөл, бололцоог ханган, дэмжиж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нартаа талархал илэрхийлье.