Монгол улсын засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эмгоо ХХК-тай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт Арвайхээр суманд 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. Амны хөндийн эрүүл ахуй сэдэвт сургалт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 44 сургуулийг өмнөх байгууллага, 32 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, аргазүйч нарыг хамрагдаж байна Сургалтаар сургууль, цэцэрлэгийн эмч нарын амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг мэдээллийг шинэчлэн сэргээх нэгдсэн ойлголт зөвлөгөө өгөх арга барилыг эзэмшүүлэх зорилготой юм.