Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх ” МОН-9218 төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй Вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх тоног төхөөрөмж, хэрэгслийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн дархлаажуулалтын 22 нэгжид хүлээлгэн өглөө.