ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдаж, Чих хамар хоолойн үзлэгийн дуран, үзлэгийн микроскоп, сонсголын бичлэгийн аппарат, темпанометр зэрэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэж орчин үеийн жишигт нийцсэн кабинетаар тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус кабинетаар өдөрт 20 орчим иргэн мэргэжлийн тусламж үйлчилгээ авч байна.

Мөн 2023 онд тус эмнэлгийн 10 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр чих хамар хоолойн мэс заслын багаж, техник хэрэгслээр хангасан билээ.

УНТЭ-ийн эмч нартай хамтран 9 үйлчлүүлэгчид доорх мэс заслуудыг хэсгийн мэдээ алдуулалт болон ерөнхий унтуулгатайгаар амжилттай хийлээ.

Чихний хэнгэрэг нөхөх,

Гүйлсэн булчирхай авах

Хамрын таславч тэгшлэх,

Хамрын таславчийн цоорхой нөхөх,

Хамар, ясны хуучин хугарал засах,

Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн бодлогоор их эмч Б.Нансалмааг

2018-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасагт Чих хамар хоолойн мэргэжил олгох,

2022 онд сонсгол судлалын дээшлүүлэх курс,

2023 онд чих хамар хоолойн мэс засал судлалаар нарийн мэргэжлээр сургаж орон нутагт чих хамар хоолойн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Орон нутагт чих хамар хоолойн мэс заслыг нутагшуулж, хөдөөгийн хүн амд санхүүгийн эрсдэлгүй, чирэгдэлгүй, хугацаа алдалгүй тусламж үйлчилгээг авах боломжийг хангаж эхэлсэнд баяртай байна.