ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Санхүү, даатгалын хэлтсийн дарга Л.Мөнхцэцэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Салбарын хяналтын газрын дарга С.Сүнчин, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Х.Батчимэг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй 2024.02.20-ны өдөр аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзалт хийлээ.

Тус уулзалтын үеэр салбарын хэмжээнд шинээр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж болон, тулгамдаж буй асуудлын талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож

-БОЭТ-ийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудал болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр

хангах

ЗӨСТ-ийн лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах

-4 өрхийн эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн автомашинаар хангах

-Эмч, сувилагч нарыг компьютероор хангах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.