Жил ирэх тусам үе мөчний өвчлөл, тэр дундаа өвдөг түнхний үеийн мэс засал улам ихсэж сард 200, жилд 3000 гаруй мэс засал хийгддэг боллоо. Энэ нь иргэд өвдөг түнхний эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийдэггүй, таргалалт илүүдэл жингийн шалтгаан ихэнх хувийг эзэлж байна. Иймээс Эрүүл мэндийн газраас Төрийн соёрхолт, Монгол улсын хүний гавьяат эмч, Клиникийн профессор, гэмтэл согогийн тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатарыг урин Өвдөг түнхний эмгэгээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр маш үр өгөөжтэй, хэрэгжүүлж болохуйц, энгийн урьдчилан сэргийлэх, аргуудыг багтаасан сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн хүн амын дунд нас баралтаараа тэргүүлж байгаа зүрх судасны эмгэг, чимээгүй тахал гэгдэх чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистрант Д. Энх-Амгалан сургалт мэдээллийг өглөө. Энэхүү сургалт, мэдээллийн арга хэмжээнд 300 гаруй иргэд хамрагдлаа. Эрүүл байхын үндэс бол тохирсон хөдөлгөөн, зөв хооллолт, сэтгэл санааны амар амгалан байдал бөгөөд 35-аас дээш насны хүн бүр нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байхын чухлыг эмч нар маань зөвлөлөө.