Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн санаачилгаар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 04-р сарын 14,15-ны өдрүүдэд "Уламжлалт анагаах ухааны төвийн бүсийн хэлэлцүүлэг-2024" зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр: -С.Сээсрэгдорж Хүний гавьяат эмч, АУ-ны доктор профессор, “Монгол анагаах ухааны төв эмнэлэг”-ийн дотрын зөвлөх эмч-Халуун өвчин -Г.Машбат АУ-ны доктор профессор, “Ачуут гол” эмнэлгийн дотрын зөвлөх эмч, хануур заслын мастер багш-Хануур засал -Л.Анхцацрал АУ-ны доктор, “Ач” АУИС-ын УАУ-ны тэнхимийн эрхлэгч-Туулга засал, Бөөлжүүлэг засал сэдвээр кредиттэй сургалт тус тус зохион байгуулагдана. Уламжлалт анагаах ухааны төвийн бүсийн сургалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр