УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2024 ОНЫ 04-Р САРЫН 14, 15-НЫ ӨДРҮҮДЭД АРВАЙХЭЭР ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалт, хэлэлцүүлэгт МУ-ын хүний гавьяат эмч, доктор, профессор, АШУҮИС-ийн МАУОУС-ийн багш, "Монгол анагаах ухааны төв эмнэлэг"-ийн зөвлөх эмч С.Сээсрэгдорж, АУ-ны доктор, профессор, МНАУН-ийн тэргүүн, "Ачуут гол" эмнэлгийн дотрын зөвлөх эмч, хануур заслын мастер багш Г.Машбат, АУ-ны доктор, УАУТХ-ийн зөвлөх эмч, Д.Амарзаяа, АУ-ны доктор, "Ач" АУИС-ийн УАУ-ны тэнхимийн эрхлэгч МНАУН-ийн ТУЗ-ийн гишүүн, Л.Анхцацрал, ӨМӨЗО-ний Тунлёо хотын Үндэсний Их Сургуулийн Хараат эмнэлгийн хорооны Уушгины тасгийн эрхлэгч эмч, докторант Ин Лүнд, ӨМӨЗО-ний Тунлёо хотын Үндэсний Их Сургуулийн Хараат эмнэлгийн хорооны Яс шархны тасгийн дэд эрхлэгч, докторант Б.Түвшин, ӨМӨЗО-ний Тунлёо хотын Үндэсний Их Сургуулийн Хараат эмнэлгийн хорооны эмч Ц.Эрдэнээ, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч, "Тэжээхүй ухаан ТББ"-ын ТУЗ-ын гишүүн Ц.Жавхланбаатар, Хөвсгөл аймгийн "Олонд туслах эмнэлэг"-ийн захирал, клиникийн профессор П.Эрдэнэ-очир, Хөвсгөл аймгийн "Ончинжалба" эмнэлгийн захирал Д.Эрдэнэ-очир нар зочноор хүрэлцэн ирж, лекц тавьж, судалгааны ажлынхаа илтгэлүүдээ танилцууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгийн төлөөлөл болох 70 гаруй Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлэг:

- Монголын уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжил

- Монголын уламжлалт анагаах ухаан болон орчин цагийн анагаах ухааны уялдаа холбоо, цаашдын хамтын хөгжил, Нэгдмэл анагаах ухааны ойлголт

- Монголын уламжлалт анагаах ухаан ба олон нийтийн цахим орчны нөлөөлөл сэдвийн дор явагдаж, оролцогчид асуудлаа дэвшүүлэн, цаашдын гарц гаргалгаагаа хэлэлцэв.

Санаачлагч: Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэг

Зохион байгуулагч: ЭМГ, БОЭТ, Агь мамба, Ариунсанаа, Хөх манал эмнэлэг

Ивээн тэтгэгч: ЗДТГ, Одь тан ХХК

Хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулж, ивээн тэтгэсэн бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.