“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил-2023᠌᠌᠌”-ийн хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгж, малчин иргэдэд хүнсний зориулалтын бус хуванцар савны хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сурталчлан таниулах, хуванцар савнаас татгалзсан айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаанд 80 гаруй байгууллага, аж ахуй нэгж оролцсоноос шилдгүүдээ шалгарууллаа. Шилдэг өрхөөр: Арвайхээр сумын иргэн О.Тамжид Арвайхээр сумын иргэн О.Дашням Арвайхээр сумын иргэн Ц.Дамбадаржаа Арвайхээр сумын иргэн Ц.Дүгэрсүрэн Арвайхээр сумын иргэн Б.Ганбат Шилдэг байгууллагаар: Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэг Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэг