Дэлхийн усны өдрийн хүрээнд Эрүүл  мэндийн газар, Байгаль, орчин , аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан “Ус ба энхтайван” сэдэвт гар зургийн уралдааны шилдэгүүдийг тодрууллаа.

Тус уралдаанд 3 насны ангилалд 1-12 дугаар ангийн 95 сурагчид оролцож бүтээлээ ирүүлснээс 9 байрыг шагнаж урамшууллаа

Бага ангийн төрөлд:

1-р байр- Арвайхээр сумын Тэмүүлэл эрдэм ерөнхий боловсролын сургуулийн 3а ангийн сурагч Ш.Хонгорзул

2-р байр- Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Дуламсүрэн Д.Номуулин

3-р байр- Тэмүүлэл эрдэм ерөнхий боловсролын сургуулийн 5б ангийн сурагч Д.Мөнхнасан

3-р Тусгай байр- Уянга сумын ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн хамт олон

Дунд ангийн төрөлд:

1-р байр – Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Цэлмүүн

2-р байр – Арвайхээр сумын Тэмүүлэл эрдэм ерөнхий боловсролын сургуулийн 6б ангийн сурагч Х.Бүрэнтөгс

3-р байр – Баянгол сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Б.Буяндэлгэр

3-р байр – Арвайхээр сумын ЕБС-ийн 4-р сургуулийн 7в ангийн сурагч Д.Амирлан

Ахлах ангийн төрөлд:

1-р байр Баянгол сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Ц.Маралмаа нар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье

Ухаан тань эрдмээр тэлж

Оюун тань гэрлээр гийх болтугай