Аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эх баригч, эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” онол практикийн бага хурал энэ сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газар, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Онол практикийн хуралд 27 илтгэл хэлэлцүүлэгдэж, шилдэг илтгэлүүд шалгарлаа. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь чиглэлд: Шилдэг илтгэлээр “Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014-2023 стандартын суурь түвшинг тодорхойлох нь” судалгаагаар илтгэгч ЭМГ-ын мэргэжилтэн С.Дуламсүрэн, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа нар, 2-р байранд “Эрүүл мэндийн салбарын үнэт зүйл-эрүүл мэндийн ажилтны чадамж:хүндэтгэл" судалгаагаар илтгэгч Уян сэтгэл ӨЭМТ-ийн дарга Ч.Сэрчмаа, О.Цэрэндулам нар, 3-р байранд “Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх нь" судалгаагаар илтгэгч БОЭТ-ийн сувилахуйн гардан үйлдлийн арга зүйч Б.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарч шагнагдлаа. Нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ чиглэлд: Шилдэг илтгэлээр “Элэгний цирроз оношоор хэвтэн эмчлүүлсэн УХХСӨ-тэй өвчтөний цус алдах эрсдэлд APRI, FIB-4, AAR үнэлгээгээр харьцуулалт хийсэн нь” судалгаагаар илтгэгч Бат-Өлзий ЭМТ-ийн Дотрын их эмч Б.Уянга, статистик мэдээллийн ажилтан Д.Алтанцэцэг нар, 2-р байранд “Архаг шарханд ялтас эсээр баялаг сийвэн эмчилгээ хийсэн үр дүнг судлах нь” судалгаагаар илтгэгч ХХНЭ-ийн Гэмтэл согог судлалын эмч Э.Баасансүрэн, Ц.Мөнхбат, хаят-ын эмч П.Отгондэмбэрэл, боолтын сувилагч О.Эрдэнэдалай нар, 3-р байранд “Богд суманд сүүлийн 5 жилд төрсөн төрөлтийн хүндрэл, эмгэгүүдийг илрүүлэх, цаашид анхаарах зүйлсийг тодруулах судалгаа” судалгаагаар илтгэгч Богд сумын ЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч У.Бямбасүрэн нар тус тус шалгарлаа. Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын менежментийн чиглэлд: Шилдэг илтгэлээр “БОЭТ-ийн сувилагч мэргэжилтний чадавхыг үнэлэх нь” судалгаагаар илтгэгч БОЭТ-ийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Д.Мөнх-Эрдэнэ, сувилахуйн арга зүйч Т.Энхтуяа нар 2-р байранд “ХХНЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний стрессийн түвшин, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь” судалгаагаар илтгэгч ХХНЭ-ийн Хүүхдийн тасгийн сувилагч Н.Гэрэлсүрэн, эх баригч О.Дулмаа нар, 3-р байранд “БОЭТ-ийн амбулаториор үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн орчинг байдлыг тодорхойлох нь” судалгаагаар илтгэгч хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Бямбажаргал нар тус тус шалгарч шагнагдлаа. ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ-2024-д бүтээл ирүүлсэн нийт судлаачдадаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.