Аймгийн төвөөс алслагдсан сум, багийн зорилтот насны иргэдийг хүн амын нас, хүйс, эрсдэлд суурилсан эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Аймгийн эрүүл мэндийн газар хамтран “Нүүдлийн эмнэлэг”-ийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн явуулын амбулаторийн нарийн мэргэжлийн 19 эмч, мэргэжилтэн бүрэн тоноглогдсон явуулын эмнэлгийн зориулалттай 2 автомашинаар эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар Бүрд сумын 60 гаруй иргэнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулаад байна. Есөнзүйл суманд-05 дугаар сарын 23-24-нд Өлзийт суманд 05-р сарын 25-нд Хужирт суманд 05-р сарын 26-27-нд Тарагт суманд 05-р сарын 29-нд Гучин-Ус суманд 05-р сарын 31-нд Богд суманд 06-р сарын 02-03-нд Хайрхандулаан суманд 06-р сарын 05-нд Нарийнтээл суманд 06-р сарын 06-07-ны өдрүүдэд тус тус ажиллах тул иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдаж эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмэр оруулаарай.