Эрүүл мэндийн яамны бодлогоор 2023-2024 оны 05-р сарын байдлаар нийт 85 эмч, мэргэжилтнүүдийг гадаад сургалтад хамруулаад байна. Үүнээс 18-их эмч, 45-багийн эмч, 8-сувилагч, 14-эх баригч нар гадаад сургалтад хамрагдаад байна. Гадаад сургалтад хамрагдсан сувилагч, эх баригч, багийн эмч нар салбарын эмч, мэргэжилтнүүддээ сургалт, мэдээллийг цувралаар хүргэж байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилахуйн арга зүйч Т.Энхтуяа- Хятад-Монголын сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тайлан, шинэ инновац Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахлах зэргийн эх баригч эх баригч Б.Нарангарав-Шинэ төгссөн эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Япон дахь сургалтаас сурч мэдсэн зүйлс, шинэ дэвшилтэт технологи Нарийнтээл сумын Баянтээг багийн эмнэлгийн их эмч Б.Билгүүн- Монгол улсын багийн бага эмч нарын чадавхыг дээшлүүлэх сургалт-БНХАУ-ын Хөх хот зэрэг сэдвээр өөрсдийн сурч мэдсэн, цаашид хэрэгжүүлж болох шинэ санаануудын талаар салбарын эмч мэргэжилтнүүддээ мэдээлэл хүргэлээ. Сургалт, мэдээлэлд Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд танхимаар хамрагдаж, сум өрхийн эрүүл мэндийн төвийн 20 гаруй эмч мэргэжилтнүүд цахимаар хамрагдлаа.